“0-14 насны охидыг хүчирхийлсэн этгээдэд 12-25 жил, эсхүл бүх насаар нь хорих ял онооно“

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:EnkhbayarB gishuun/SHB_5928.jpg

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр, Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын насны ангилалыг ялгамжтай болгож, ялыг чангатгах талаар мэдээлэл өглөө. Тодруулбал,

0-14 нас 12-25 жил хорих, эсхүл бүх насаар нь хорих,

14-16 нас 8-15 жил хорих,

16-18 нас 5-12 жил хорих ял онооно.

Мөн хүчээр бэлгийн харилцаанд орох үйлдлийг гэмт хэргийг хүнд ангилалд хамруулж, 2-6 жилийн хорих ял оногдуулна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэхгүй” гэлээ.