НИТХ хуралдаж, Х.Нямбаатарыг Хотын даргаар томилох асуудлыг хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/a1/MPA_8422.jpg

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр /2023.10.12/ 12.00 цагт хуралдана. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлөөс шинэ Хотын даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг томилуулах улс төрийн шийдвэр гарсан. Тус шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжээд байгаа билээ. Тэгвэл эл асуудлыг өнөөдөр хэлэлцэх аж.