Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Агаарын бохирдлыг бууруулах дэд хороог хуралдуулах саналыг С.Одонтуяа гишүүн гаргажээ
00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Энэ үеэр Агаарын бохирдлын дэд хороог яаралтай хуралдуулах саналыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа гаргасан талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Г.Ганболдыг дэд хороог хуралдуулж, нүүрсний хэрэглээ, угаартай холбоотой асуудлыг хэлэлцэхийг даалгасан юм.



