Н.Энхболд: Орон нутгийн сонгуулийн хуулийг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулна гэсэн асуудал байхгүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:enhbold nyamaa/энхболд гишүүн.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар аймаг, нийслэл, сум дүүргийн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд "Орон нутгийн сонгуулийн хуулийг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулах гэсэн асуудал байхгүй.

Төсөвтэй давхцуулахгүйгээр энэ ондоо багтаагаад баталсан байх ёстой гэсэн байр суурьтай байгаа" хэмээлээ.