НИТХ-ын АН-ын бүлгээс Ж.Батбаясгаланг огцруулах асуудлыг хэлэлцэх санал гаргав

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:batbayasgalan/_MPA1468.jpg

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаанаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлөөс шинэ Хотын даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг томилуулах улс төрийн шийдвэр гарсан. Эл асуудлыг өнөөдрийн НИТХ-ын хэлэлцэж буй юм.

Энэ үеэр, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Хотын даргатай хамт НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг огцруулах асуудлыг хэлэлцэх санал гаргасан ч хүлээн авсангүй.