Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг батламжиллаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:nyambaatar hotin darga/ga.jpg

Ерөнхий сайд дөнгөж сая Х.Нямбаатарыг Хотын даргаар батламжилж Нийслэлийн Засаг даргын тамгыг гардууллаа. Тодруулбал, өнөөдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаан болж, шинэ Хотын даргад ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарыг томилох МАН-ын УЗ-ийн саналыг 78.57 хувийн саналаар дэмжсэн билээ. Эл томилгоотой холбогдуулан Х.Нямбаатарыг УИХ-ын өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүнээс нь албан ёсоор чөлөөлсөн билээ. Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатар томилогдож, ажлаа хүлээн авч байна.