Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргаар Д.Хосбаяр, Нийтийн тээврийн даргаар Д.Отгонжаргал нарыг томиллоо

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 6 сек
90
legacy:nyambaatar hotin darga/Hot tomilgoo.jpg

Хотын шинэ дарга Х.Нямбаатар нийслэл дээрийн өөрийн багаа бүрдүүлэх ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэрбээр, өнгөрсөн пүрэв гарагт хотын даргаар албан ёсоор томилогдсон бөгөөд дараах хэд хэдэн томилгоог нийслэл дээр хийжээ.

Мэдээж эхний яригдаж буй томилгоо бол нэгдүгээр орлогчоороо ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилох асуудал юм. Уг томилгоог энэ долоо хоногтоо багтаж хөдлөх байх гэсэн таамагтай байна. Тэгвэл түүнээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан И.Баатархүүгийн оронд ХЗДХЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Хосбаярыг томилсон аж.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар ажлаа өгч буй Тамгын газрын дарга И.Баатархүүг Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томилно гэх мэдээлэл байна. Учир нь удахгүй нийслэлд орлогчоор ирэх гэж буй Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн оронд Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг томилохоор тохирсон гэх мэдээлэл байна.

Мөн хотын дарга Х.Нямбаатарын хуулийн зөвлөхөөрөө ХЗДХ-ны яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Цолмонг томилжээ. Өмнөх хотын даргын үед автобустай холбоотой асуудлаар нэлээдгүй анхаарал татсан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргаар Д.Отгонжаргалыг томилжээ. Д.Отгонжаргал нь Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Ийнхүү шинэ хотын дарга өөрийн багаа хуучин ажиллаж байсан ХЗДХЯ-ны голдуу хүмүүсээр бүрдүүлж буй бөгөөд тун удахгүй орлогчийн томилгоогоо хийх ажээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    Mochin

    Tiim darga iim darga, darga gedeg erh medliin tuluuh dain urnusuur l

  • З
    Зочин

    БААХАН ЦАГДАА УРД БАЙСАН ЦАГДАА НЬ ӨӨРИЙГӨӨ ХУТГАЛАЖ ЭНЭ ТЭР АЙН

  • З
    Зочин

    Lalaruud bugd uheerei

  • З
    Зочин

    Цагдаа ажил хийх үү хөөе. Үлгэр шүү..

  • З
    Зочин

    Энэ угаасаа дараагийн ээлж хоолондоо орж байгаа байдал арай хурдан томилж байна уу ямар өлөн юм бэ

  • З
    Зочин

    Сахил хүртээд шал дордов

  • З
    Зочин

    эрхзүйч болгон хийдэг ажил биш дээ. үеийн үед цагдаагийнхан тэр тусмаа хурандаа нар бужигнуулдаг болж дээ, мэргэжил мэдлэг, ажлын дадлага туршлага гээч юм хэрэггүй болж дээ, бүгд л би чадна болсон бна

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Батсуурь хаана очих бол...