П.Сайнзоригийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛЛӨӨ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:2024/11/Sainzorig.jpeg

ХЗДХЯ-ны ТБНД П.Сайнзориг өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр Хотын даргын нэгдүгээр орлогчоор томилогдоно гэх мэдээлэл байгаа юм. Улмаар түүний өргөдлийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж, ийнхүү чөлөөлсөн байна.

Сануулахад, Нийслэлийн парк шинэчлэлийн хүрээнд НЗДТГ БНСУ-аас ногоон автобус худалдан авсан ч тэр нь хуучин автобус байсан гэх асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар болон Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Улмаар Хотын даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Хот хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар томилогдоод байгаа билээ.