Б.Бат-Эрдэнэ: ОХУ-ын тамирчид Монголын нэр дээр олимпод оролцох тухай асуулал яригдаагүй. ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:Bat-ErdeneB gishuun/fsfsdfsdfsdfsf.jpg

ОХУ-ын тамирчид Монголын нэр дээр олимпод оролцож болзошгүй тухай мэдээлэл цацагдсан. Эл асуудлаар УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ тайлбар өглөө. Тэрбээр, "ОХУ-ын тамирчид Монголын нэр дээр олимпод оролцох тухай асуулал яригдаагүй. Худал мэдээлэл байна. Гадны легонер тамирчдыг Монгол Улсын нэрийн өмнөөс оролцуулах асуудал дээр би эсрэг байр суурьтай байдаг. Би өөрөө тамирчин, дасгалжуулагч хүн. Миний байр суурь бол маш тодорхой" гэлээ.