ХЭҮК: Д.Мөнх-Эрдэнэ даралт нь ихэссэн гэх шалтгаанаар хорих ангийн эмнэлэгт хяналтад байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:munherdene yriltslaga/мөнх-Эрдэнэ.jpg

Хорих 413 дугаар ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийг SWAT-ынхан зодож, яргалсан гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболдоос тодрууллаа. Тэрбээр "Д.Мөнх-Эрдэнийн биеийн байдал хэвийн байна. Зодуулсан, гэмтэл бэртэл авсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Даралт нь ихэссэн гэх шалтгаанаар хорих ангийн эмнэлэгт хяналтад байна" гэлээ.