С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудал эцэслэн шийдэгдэж, ирэх сарын 15-нд бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө танилцуулахаар боллоо

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:erdeneburen usan tsahilgaan stants/391661617_889758515845749_4692068818057934663_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д "Бүс ба Замын" уулзалтад оролцож буй. Энэ үеэр түүнтэй хамт яваа ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудал эцэслэн шийдэгдсэн талаар мэдээлжээ. Тодруулбал, тэрбээр "Монгол Хятадын төрийн тэргүүн нар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамтаар тус төслийн гүйцэтгэгч POWER CHINA компанийн удирдлагуудтай уулзлаа.

Энэ үеэр

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө ирэх 11 дүгээр сарын 15 гэхэд танилцуулах

Бүтээн байгуулалтын ажилд эн тэргүүнд орон нутгийн ААН, иргэдийг оролцуулах

Тус төслийн хүрээнд гарч буй зардал бүхэн Ховдчууд , баруун аймгийнханд орлого болж очих ёстойг санууллаа" хэмээжээ.