БЭТ асан Ж.Ганбат тун удахгүй “Эрдэнэс тавантолгой”-д ЗАХИРЛААР ирнэ

Эдийн засаг
Turbat
Унших: 1 мин
30
legacy:ganbat sangiin yam/ganbat.jpg

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ-ээр томилогдоод байсан Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацаа өчигдөр дуусч, оронд Х.Мөнхжаргал томилогдсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, түүний оронд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар түр орлон гүйцэтгэгч томилж байгаад сарын дараа Ж.Ганбатыг шинэ удирдлагаар эргүүлэн томилохоор болсон гэнэ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "БЭТ Ж.Ганбатыг чөлөөлж, Ж.Мөнхжаргалыг томилсон" гэлээ.

Сануулахад, 2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон байдаг.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ёстой мундаг ажиллаж байгаа хүн дотоодод юу болж байгааг мэдэхгүй бурах хүмүүсийг бүү тоо. Ажил нь явдаггүй газрын ажлыг жигдрүүлсэндээ үнэхээр сайн удирдлага. Дэндүү тайван хүлцэнгүй хүн юмаа. Муусайн даварсан хүмүүсийг зад загнаад авах хэрэгтэйшд. Загнуулаад л суух юм. Жинхэнэ хулгайч нараа иргэд өмөөрөөд үхлээшд Баттулга, элбэгдоржид хариуцлага тооц

  • З
    Зочин

    Болиочээ. Энэ хулгайчаар дутаж гэнэ.

  • З
    Зочин

    Хүрэлбаатар хулгайч баруун зүүн гаруудаараа нүүрс базаад байгаа юм даа. Наранцогт зүүн суга нь