Д.Амарбаясгалан: Би “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д томилгоо хийдэггүй

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:amarbayasgalan/MPA_8823 (1).jpg

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ-ээр томилогдоод байсан Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацаа өчигдөр дуусч, түүний оронд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Харин уг томилгооны араас ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг ангийнхаа хүүхдийг томиллоо гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Тэгвэл уг асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Би томилгоо хийдэггүй байгаа шүү" хэмээн байр сууриа илэрхийллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Х.Мөнхжаргал нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын гаралтай нэгэн аж.

Энэ нөхөр нээрээ! Аргаа барчих юм даа хөөрхий. Би ийм томилгоо хийдэггүй байгаа шүү. pic.twitter.com/ZmDmgamOTV

— Д. Амарбаясгалан (@AmaraaDshzvg) October 27, 2023