С.Баяр: 2009 онд 400 автобус авсан 35 тэрбум төгрөг нь хэний халаасанд шингэв. Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ

Улс төр
Bolortuya
Унших: 1 мин
60
legacy:2025/12/bayardff.jpg

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэрт хийж байсан парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулахаар өгч байгаа талаараа мэдээлсэн.

Тэрбээр энэ үеэрээ "2009 онд 400 автобусны шууд худалдан авалтын улмаас улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Шууд худалдан авалт хийсэн сайд нь Х.Баттулга, санхүүжилтыг олгосон хүн нь Сангийн сайд С.Баярцогт" хэмээсэн юм.

Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Зөв. Мэдээллийг ингээд ил тод, нэр, албан тушаалтай нь ярих нь зүйтэй. Хэн нь сайд, хэн нь Ерөнхий сайд байсан юм. Гэхдээ иймэрхүү хэргийн тухай сонирхуулж яриад байх нь хангалтгүй. Ийм яриа зөндөө сонсов. Хариуцлага хэзээ нэхэгдэх вэ. Энэ 35 тэрбум нь ямар шийдвэрээр, хэний халаасанд шингэв? Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ" хэмээн твиттер хуудаснаа нийтэлжээ.

— S.Bayar (@SBayar12) October 30, 2023
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    өөрөө ЕС байсан үе биздээ хулгайч хулгайчийг барь гэж хашгирч байгаа юмуу Том хулгай хийх гээд автобусны жижиг тоогоогүй байх нь

  • Ө
    Өгөр толгойг нь нохойд өшиглөж өгөхсөн.

    Төрд хулгайчид цуглаж, баялагийг цөлмөх том хулгайн эхлэлийг энэ хар хужаа тавьсан. Энэ өгөр толгой амьд арзайж, мэнд мэлтийж байхад Монгол өөдлөхгүй.

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    ene xogshin xulgaichiig barij xorix estoi mongoliin ard tumniig yaduuruulsan ouy tolgoig ooroo avch bayajsan

  • З
    Зочин

    С.Баярыг байцаах ёстой. Оюутолгойн гэрээнээс авсан авилгалаар АНУ-д 7 хаус авсан хэргийг нь шалгаж, үндэслэлгүй баяжсан учраас шоронд хийх хэрэгтэй.

  • З
    Зочин

    Ахиад Баттулга гараад ирсэнүү . Баяр гуай ч оюутолгойн гэрээг монголд ашиггүйгээр зурсандах