З.Энхболд: 2012-2016 онд “Үгүй“ гэж хэлсэн ЗГ-ыг няслаад явуулчих байсан байх. Г.Занданшатар хэтэрхий зөөлхөн учраас бантан болж байна л даа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:z enhbold/337991399_927857788550046_5946601864534780728_n.jpg

ЕТГ-ын дарга асан З.Энхболд өчигдөр цахим хуудаснаа mpress сайтаас бэлтгэдэг "SpaceTalk" ярилцлагад орох үеэрээ дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Манай УИХ Засгийн газрыг байранд нь байлгадаг байсан. Засгийн газар бол УИХ-аас томилогддог байгууллагын хувьд Гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холбогдсон эрх мэдлийг эдэлнэ. НӨАТ-ын татварыг хэрэгжүүлнэ, кассын машинтай болно, хоёр хувийг буцаан олгоно гэхэд манай Засгийн газар За л гэж байсан. 2012-2016 онд "Үгүй" гэж хэлсэн Засгийн газрыг зүгээр л няслаад явуулчих байсан байх. Даанч Г.Занданшатар нь зөөлхөн болохоор бантан болж байна л даа" гэжээ.