ЧУУЛГАН: Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan/s.jpg

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогджээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·“Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсгол"-ын тайлан, сонсгол явуулсан талаарх санал дүгнэлт

· Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар