УИХ: Хотын төв рүү мөнгө төлж нэвтрэх хуулийн төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Nyambaatar gishuun/нямбаа.jpg

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ.