Л.Халтар: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээгээр энэ сарын 10-ны дотор багтаан нээнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Haltar said/1 (54).jpg

Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын хоёр эгнээг нээн хөдөлгөөнийг үргэлжлүүлж буй. Үлдсэн хоёр эгнээ замыг энэ онд багтаан нээхээр ажиллаж буй талаар албаныхан мэдээлж байсан. Тэгвэл энэ талаар ЗТХ-ийн Дэд сайд Л.Халтар "УБ-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээгээр нээх бэлтгэл ажил явагдаж байна. Иргэдээс 3 төрлийн санал гомдол ирсэн.

Үүнд:

1. Тэмдэг, тэмдэглэгээ тодорхой биш

2. Суурь ба өнгө хучилтын зөрүү дээр цохио байгааг

3. Аюулгүйн тойрог дээр хурд сааруулагч байгааг шүүмжилсэн саналууд ирсэн.

Өнгөрсөн хоногуудад эдгээр байдлуудыг засч 4 эгнээгээр хөдөлгөөнд нээх бэлтгэл ажлыг хангуулж 2023 оны 11 дүгээр сарын 10-ны дотор багтаан нээхээр ажиллаж байна" гэжээ.