НӨАТ-ын ажлын хэсгийн санал нэгтгэгдэж орж ирээгүй байгаа тул ТБХ түр засварлалаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Temuulen gishuun/SHB_6101.jpg

Төвийн байнгын хороо өглөө 10.30 минутад хуралдах товтой байсан ч 17 цаг хүртэл хойшилж эхэлсэн. Хуралдааны эхэнд айнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ. Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох байсан юм. Гэвч ажлын хэсгийн санал дүгнэлт эцэслэгдэн нэгтгэгдэж орж ирээгүй байгаа гэх шалтгаанаар байнгын хорооны хурлыг түр засварлууллаа.