Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Солонгоо: Цус ойртолтоос сэргийлэхийн тулд гэр бүл бологсод ДНК-ийн шинжилгээ өгдөг болох зохицуулалтыг хуульд оруулсан
00

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Садан төрлийн гэрлэлтийг хориглох, цус ойртолтоос сэргийлэхийн тулд ямар зохицуулалт оруулж ирж байгаа вэ" хэмээн тодруулахад ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо дараах мэдээллийг өгсөн юм.



