УИХ-ЫН ДАРГА: Би хууль зөрчсөн санал хураалт удирдаж чадахгүй. Л.Мөнхбаатар дарга та хурлаа удирдчих

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Zandanshatar/Zandan-1.jpg
legacy:Zandanshatar/4253453.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ хийж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн хуулиар орж ирсэн 202 төсөл арга хэмжээ төрийн Хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна хэмээн үзэж, санал хураалтыг удирдахаас татгалзсан юм.