“Гацуурт“-ын Л.Чинбат Б.Ганзоригоос нэхэмжилсэн 5 сая төгрөгийн нэхэмжлэлээсээ ТАТГАЛЗЖЭЭ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:gatsuurt/370323609_1065558971117572_5489028659460763053_n.jpg

"Гацуурт" ХХК-ийн Ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа хөөж буй бичлэг цахим орчинд тархаж байсан.

Тэгвэл уг бичлэгийг хийсэн Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга Б.Ганзоригоос 5 сая төгрөг нэхэмжилж улмаар шүүх хурал өнөөдөр Сэлэнгэ аймгийн шүүхэд товлогдсон байсан юм. Харин Л.Чинбат нэхэмжлэлээсээ татгалзсанаар шүүх хурал цуцлагдсан байна. Тодруулбал, Өнөөдөр шүүх хурал болохгүй гэсэн үг аж.