Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Улаанбаатар смарт карт” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй НЗДТГ-аас мэдэгдэл хүргүүлжээ
00

“Улаанбаатар смарт карт” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй тул уулзалт хийж, тус компанид мэдэгдэл хүргүүлсэн гэж НЗДТГ-аас мэдээллээ.
Сануулахад, Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн аравдугаар сарын 30-нд хийсэн мэдээлэлдээ "Смарт карт хэрэглэснээс хойш нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо эрс буурсан. Смарт карт нь төртэй хамтарч ажиллаж байгаа хэрнээ нэг ч удаа аудитид асуудлаа тайлагнаагүй. Тайлагна гэхээр шаардлага биелүүлдэггүй" гэж байсан билээ.


.webp)
