Тэргүүн хамба лам Д.Чойжамц: Шинэ Хамба Д.Жавзандоржид шашин номын үйлсэд сайн зүтгэж, ард олноо тэгш үзэж, энэрэн хайрлаж, бурхны шашнаа хөгжүүлээрэй гэж ерөөе

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:hamba choijamts/MPA_9557 copy.jpg

Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж байна.

Энэ үеэр XXIX Хамба номун хан, гавж Д.Чойжамц "Шинэ Хамба Д.Жавзандорж ламыг ажлаа сайн хийнэ гэж бодож байна. Шашин номын үйлсэд сайн зүтгэж, ард олноо тэгш үзэж, энэрэн хайрлаж, бурхны шашнаа хөгжүүлээрэй гэж ерөөе" хэмээлээ.