Ж.Батаа: ХБ Хөтөлийн зээлд давуу эрхтэй хувьцаа эзэмших өөрчлөлт хийх төлөвлөгөөтэй байна. Удахгүй ЗГ-ын хуралдаанаар орно

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Hugjliin bank/hhhh.jpg

Хөгжлийн банкны "Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой "өрийн дэвтэр"-т гарын үсэг зурж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийх талаар бид мэдээлсэн. Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ж.Батаа "Зээлүүд нэлээн сайн төлөгдөж байгаа. Гурван том зээлийн асуудал шийдэгдчих юм бол нийт чанаргүй зээлийн 75 процент нь шийдэгдэнэ. Чанар нь улам муудаж байгаа зээл байхгүй. Эргэн төлөлт хийгдэхгүй нөхцөл байдал зарим компаниуд дээр бий. Үүнд зохицуулалт хийх тал дээр ажиллаж байгаа. Жишээлбэл, Бэрэнгийн арматурын үйлвэр болон Эрэлийн барилга угсралтын комбинатыг худалдаж авах талтай тохиролцох ажил хийгдээд явж байгаа. Удахгүй Хөтөлийн асуудал ЗГ-ын хуралдаанаар орж шийдэгдэх байх. Хөгжлийн банк Хөтөлийн зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж, давуу эрхтэй хувьцааг эзэмших замаар бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Эрэлийн Эрдэнэбат, Сахал Эрдэнэбилэг, Бэрэн Мөнхтөр нар зээлээ төлж чадахгүй бол Монголд өөр хэн зээлээ төлөх билээ. Эднийг шоронд хэдэн сар суулгахад л салтаадсан мөнгөө гаргаад ирнэ.