"10 саяын" гэх эмэгтэйн бичлэгтэй холбогдуулан "Монголын төмөр зам" ТӨХК-иас няцаалт хийж, цагдаагийн байгууллагад ханджээ
00

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Монголын төмөр зам" ТӨХК-ийн удирдах албан тушаалтан 10 сая төгрөгөөр нэр бүхий эмэгтэйд дэмжлэг үзүүлсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан нь багагүй анхаарал татаж, шүүмжлэл дагуулаад буй.
Тэгвэл энэ талаар "Монголын төмөр зам" ТӨХК-иас мэдэгдэл гаргаж, цагдаагийн байгууллагаар дээрх асуудлыг шалгуулахаа мэдэгдлээ.



