Мөнгөний хайрцгаа скочдож, бэлэн мөнгө авсан автобусны жолоочийн цалинг гурван сарын хугацаанд 20 хувиар хасжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2024-7539.webp

Нийтийн тээврийн бодлогын газарт ирсэн иргэдийн гомдлыг шийдвэрлэжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн иргэн Т.Мандахбаяраас "Жолооч мөнгөний хайрцагны амыг скочдсон, бэлэн мөнгө аваад явна. Шаардлага тавихаар хүлээж авахгүй, над руу дайрч байна" гэх гомдол иржээ. Гомдлын дагуу "Авто терминал трейд" ХХК-ийн 14-059 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С-д гурван сарын хугацаанд цалингийн 20 хувь хасах арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

tenx.mn