СУРВАЛЖИЛГА: Эрт илрүүлгийн үр дүн гарч, 1 сая өвчлөл илэрчээ

2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гарсан байдаг. Тэгвэл эрт илрүүлэг эхэлснээс хойш ойролцоогоор 1,3 сая иргэн хамрагдсан бол үүний үр дүн ямар байгаа талаар Ubn.mn сайт энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэн хүргэж байна.
2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 28-ны өдрийн байдлаар эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 1,298,710 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 38.6 хувийг эзэлж байна.
Тэгвэл урьдчилан сэргийлэх Эрт илрүүлэг үзлэг оношлогоонд хамрагдсан иргэдийн дунд зонхилон тохиолдож буй өвчлөл болон бусад асуудлаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодруулахад,
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдээс 1 сая өвчлөл илрүүлсэн байна
"Эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдсан 1,3 сая иргэнээс 1 сая орчим өвчний сэжигтэй тохиолдлыг илрүүлж, дараагийн шатны эмнэлэгт шилжүүлж, өвчнийг эмчлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Мөн хамгийн их илэрсэн өвчлөл нь,
Нэгдүгээрт, Хоол боловсруулах замын эмгэг
Хоёрдугаарт, Дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны эмгэгүүд
Гуравдугаарт, Шээс, бэлгийн тогтолцоо
Дөрөвдүгээрт, Зүрх судас
Тавдугаарт, Амьсгалын замын өвчлөлүүд зонхилж байна. Эдгээр өвчлөлүүд нийт илэрч буй өвчлөлийн 90 орчим хувийг эзэлж буй. Эрт илрүүлгээр авч буй асуумж, судалгаагаар эрт илрүүлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн 2 хүн тутмын 1 нь идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй. 4хүн тумын 1 нь жимс ногоог хэрэглэдэггүй гэсэн дүр зураг харагдсан. Мөн үзлэг шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 36,6 хувь нь жингийн илүүдэлтэй байна гэсэн үр дүн гарч ирсэн.
Түүнчлэн хүүхдүүдийн хувьд 6-17 настай хүүхдүүдийн 86,6 хувь нь шүд цоорох өвчтэй байна. Энэ нь бүх өвчний эхлэл байгаа тул 2024-2027 оны хугацаанд "Шүд" арга хэмжээг авч ажиллахаар болсон. Дээр нь нийт өвчлөлийн 55,5 хувь нь тухайн хүний зан үйлтэй холбоотой тул иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлхээр ЭМЯ, БШУЯ, ХНХЯ, БТСЯ хамтарсан 2024-2027 оны арга хэмжээний төлөвлөгөөг хамтрах хэрэгжүүлэхээр болсон.
Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийг насны ангилалаар авч үзвэл 18-30 насны иргэдийн хамрагдалт хангалттай бус байна. Үүнд дүгнэлт хийхэд эдгээр насныхан ЭМД хамрагдалт хангалтгүй мөн өөрийгөө эрүүл гэж үзэж байгаатай холбоотой байна" гэв.
Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдээс илэрсэн дээрх өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 574,919 /59.6 хувь/ эмэгтэй, 389 253 /40.4 хувь/ эрэгтэйчүүд байна.
Тэгвэл ЭМЯ-наас өгсөн мэдээллээр, /2023.12.28-ны байдлаар/
Нийт илэрсэн сэжигтэй тохиолдлын 557,728 буюу 57.8 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 128,856 буюу 13.4 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 86,553 буюу 9.0 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 64,262 буюу 6.7 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 31,249 буюу 3.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.1 хувийг эзэлж байна.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдийг хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид амьдралын чанарт ноцтой өөрчлөлт гаргаж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.
Тэгвэл бид эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдаж, улмаар өөрийгөө хөхний хавдартай байснаа мэдсэн нэгэн иргэнтэй холбогдож ярилсан юм. Иргэн Б.Нямжаргал,
Эрт илрүүлэгт хамрагдаж, хөхний хавдартайгаа мэдсэн
"Өнгөрсөн 2023 онд хөхний хавдар гэдэг өвчнөөр өвдсөнөө мэдсэн. Айдас дагуулсан хэдэн сар болж өнгөрсөн. Анх зургаадугаар сард эрт илрүүлэгт хамрагдаж, хөхний эход харуулаад хавдар шиг зүйл байна гэдэг мэдээг сонссон. Удалгүй наймдугаар сарын эхээр Улаанбаатар хотод ирж үзүүлээд 15 хоногийн дараа дахин ирж хариугаа авахад 1 хортой, 4 хоргүй хавдар байна гэж эмчийг хэлхэд дотор харанхуйлж, амьсгаа давхацсан. Тэгээд дахин 1 сарын хугацаанд шинжилгээний хариу хүлээх болтол 1 хортой хавдар нь хоргүй болж хувирсан. Ер нь өөрийгөө залуу гэж бодож битгий гаргуунд нь гаргаарай. Саяхан хагалгаандаа орж, хавдраа авахуулж, одоо бусдыг нь ажиглаж, хяналтдаа ороод явж байна. Тиймээс эрт илрүүлэгтээ хамрагдахыг бүх хүмүүст уриалж байна" гэлээ.
Эрт илрүүлгээр 18-61 насныхны дунд зонхилон тохиолдож буй "Элэг ба элгэн дэх цөсний сувгийн хорт хавдар"-ын 288 тохиолдол илэрчээ
Үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амд хортой болон хоргүй хавдрын 5,653 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, 18-30 насны ангилалд 68 тохиолдол буюу 1.2 хувь, 31-45 насны ангилалд 2,351 тохиолдол буюу 41.6 хувь, 46-60 насны ангилалд 3,234 тохиолдол буюу 57.2 хувийг эзэлж байна.
31-45 насны ангилалд, элэг ба элгэн дэх цөсний сувгийн 34 хорт хавдар буюу 1.4 хувь, ходоодны хорт хавдар 32 тохиолдол буюу 1.4 хувь, хөхний хорт хавдар 31 тохиолдол буюу 1.3 хувийг эзэлж байна. Харин 46-60 насны ангилалд ходоодны хорт хавдар 99 тохиолдол буюу 3.1 хувь, элэг ба элгэн дэх цөсний хорт хавдар 95 тохиолдол буюу 2.9 хувь, хөхний хорт хавдар 40 тохиолдол буюу 1.2 хувийг эзэлж байна.
Тэгвэл 61-ээс дээш насны ангилалд 151,264 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ходоодны үрэвсэл 31,252 буюу 20.7 хувь, бамбай булчирхайн үрэвсэл 12,893 буюу 8.5 хувь, анхдагч даралт ихсэх 7,486 буюу 4.9 хувийг эзэлж байна. Тус насны ангилалд хортой болон хоргүй хавдрын 1,878 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн хорт хавдар 8.5 хувь буюу 159 тохиолдол, ходоодны хорт хавдар 6.7 хувь буюу 125 тохиолдол, улаан хоолойн хорт хавдар 61 тохиолдол буюу 3.2 хувийг эзэлж байна.
Өөрөөр хэлбэл, 18-аас дээш насны иргэдийн дунд
Элэг ба элгэн дэх цөсний сувгийн хорт хавдар- 288 тохиолдол,
Ходоодны хорт хавдар- 256 тохиолдол
Хөхний хорт хавдар-71 тохиолдол
Улаан хоолойн хорт хавдар- 61 тохиолдол тус тус илэрсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтээс харахад, 31-45 насныхны дунд элэгний хавдар зонхилж буй бол 46-60 насныхны дунд ходооны хорт хавдар, 61-ээс дээш насныханд элэгний хорт хавдар зонхилон тохиолдож буй аж.
Тэгвэл иргэдийн зүгээс эрт илрүүлэгт хэрхэн хандаж байгаа талаар зарим иргэдээс тодруулсан юм.
Залуучууд өвдөхгүй юм шиг санаж, эрт илрүүлэгт хамрагдахгүй байх шиг байна. Тиймээс өөртөө анхаарч эрт илрүүлэгт хамрагдаарай
"Миний хувьд 2022 оны 6-р сард эрт илрүүлэгт хамрагдсан. Эрт илрүүлэгт хамрагдсанаар хүн өөрийгөө ямар өвчинтэй байна түүнийгээ мэдэх боломжтой. Эрт мэдвэл түүнийгээ эмчлүүлэх ач холбогдолтой санагддаг. Залуучууд эрт илрүүлэгт хамрагдахгүй, тоохгүй яваад байна. Өөрсдөө залуу болоод ч тэр үү өвдөхгүй, зовохгүй юм шиг яваад байна. Гэтэл өөрт нь мэдэгдэхгүй ч ямар нэг шинж тэмдэг илэрч байж мэдэх юм. Тиймээс залуучуудаа эрт илрүүлэгт хамрагдаарай. Өөрт нь хэрэгтэй шүү гэж хэлье" хэмээсэн юм.
"Бараг жилийн өмнө эрт илрүүлэгт хамрагдсан. Өөрийнхөө эрүүл мэндийг ямар байгааг мэдэж авах хэрэгтэй санагдсан. Одоогоор ямар шинжилгээ авч байсныг сайн санахгүй байгаа ч эрт илрүүлэгт хамрагдсанаар өөрийнхөө өвчнийг эрт мэдээд, түүнийгээ эмчлүүлэх нь маш зөв санагдаж байгаа. Тиймээс хүмүүсийг эрт илрүүлэгт хамрагдахыг уриалж байна" гэв.
Мөн өөр нэгэн иргэн, "Мэдээж эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй. Гэхдээ миний хувьд одоогоор хамрагдаж амжаагүй байна. Түүнээс гадна эрт илрүүлэгт хамрагдсаны дараа дараагийн шатны эмчилгээнд мөн анхаарах шаардлагатай санагдаж байгаа" гэлээ.
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн дунд 7808 хавдрын тохиолдол илэрчээ
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоогоор бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдол, 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 28-ны өдрийн байдлаар дараах тохиолдлууд илэрсэн байна.
Эх сурвалж: ЭМЯ
Өвчний бүлэг /код/
Хүйс
Нийт
Насны Бүлэг
0-5 нас
6-17 нас
18-30 нас
31-45 нас
46-60 нас
61-с дээш нас
I. Халдварт ба шимэгчит зарим өвчин
/А00-В99/"
эм
19619
42
64
1530
5711
6882
5390
эр
12353
39
80
1294
5172
3742
2026
нийт
31972
81
144
2824
10883
10624
7416
II. Хавдар /C00-D48/
эм
5373
19
103
43
1718
2292
1198
эр
2435
45
110
25
633
942
680
нийт
7808
64
213
68
2351
3234
1878
III. Цус, цус төлжүүлэх эрхтэний өвчин ба дархлааны механизм хамарсан зарим эмгэг /D50-D89/
эм
6981
350
608
1739
2594
1185
505
эр
2381
355
410
341
620
402
253
нийт
9362
705
1018
2080
3214
1587
758
IV. Дотоод шүүрэл,тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд /E00-E90/
эм
84627
362
1430
2484
18620
39446
22285
эр
44229
369
1548
2730
12518
17064
10000
нийт
128856
731
2978
5214
31138
56510
32285
IX. Зүрх -судасны тогтолцооны өвчин /I00-I99/
эм
36882
18
325
3218
7713
14630
10978
эр
27380
22
316
3852
6721
9241
7228
нийт
64262
40
641
7070
14434
23871
18206
V. Сэтгэцийн ба зан төрхийн эмгэг /F00-F99/
эм
269
60
158
13
24
12
2
эр
380
112
234
16
11
7
нийт
649
172
392
29
35
19
2
VI. Мэдрэлийн тогтолцооны өвчин /G00-G99/
эм
2491
96
245
410
948
548
244
эр
1601
138
311
243
467
294
148
нийт
4092
234
556
653
1415
842
392
VII. Нүд ба түүний дайврын өвчин /H00-H59/
эм
9463
304
7881
45
327
547
359
эр
6447
314
5500
31
159
255
188
нийт
15910
618
13381
76
486
802
547
VIII. Чих ба хөхлөг сэртэнгийн өвчин /H60-H95/
эм
1144
212
913
2
7
5
5
эр
1135
232
894
3
1
4
1
нийт
2279
444
1807
5
8
9
6
X. Амьсгалын тогтолцооны өвчин /J00-J98/
эм
17246
1769
4335
2285
3798
3119
1940
эр
14003
1901
4172
1775
2627
2211
1317
нийт
31249
3670
8507
4060
6425
5330
3257
XI. Хоол боловсруулах тогтолцооны өвчин /K00-K93/
эм
317295
17341
86440
3589
81883
86697
41345
эр
240433
18366
89422
3794
52920
50604
25327
нийт
557728
35707
175862
7383
134803
137301
66672
XII. Арьс ба арьсан доорх эслэгийн өвчин /L00-L99/
эм
953
212
636
25
22
43
15
эр
888
234
584
26
20
12
12
нийт
1841
446
1220
51
42
55
27
XIII. Яс булчингийн тогтолцоо ба холбох эдийн өвчин /М00-М99/
эм
635
17
65
57
147
210
139
эр
403
20
88
40
98
108
49
нийт
1038
37
153
97
245
318
188
XIV. Шээс бэлгийн тогтолцооны эмгэг /N00-N99/
эм
59814
34
574
10529
21636
17917
9124
эр
26739
555
1334
3286
7653
7985
5926
нийт
86553
589
1908
13815
29289
25902
15050
XIX. Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад тодорхой эмгэг /S00-T98/
эм
77
14
43
2
5
10
3
эр
108
9
62
4
7
15
11
нийт
185
23
105
6
12
25
14
XVI. Перинаталь үед үүссэн зарим эмгэг / P00-P96/"
эм
15
15
0
эр
15
15
0
нийт
30
30
0
0
0
0
0
XVII. Төрөлх гажиг, гаж хөгжил ба хромосомын эмгэг /Q00-Q99/
эм
3567
132
170
37
641
1215
1372
эр
2512
209
259
38
402
744
860
нийт
6079
341
429
75
1043
1959
2232
XVIII. Өөр бүлэгт ангилаагүй шинж тэмдэг, зовиур, эмнэлзүйн ба лабораторийн хэвийн бус үзүүлэлтүүд /R00-R99/
эм
8460
34
192
1194
2738
2863
1439
эр
5807
37
145
1179
1888
1663
895
нийт
14267
71
337
2373
4626
4526
2334
XXII. Шалтгаан нь тодорхойгүй шинэ өвчний урьдчилсан ангилал /U00-U49/
эм
8
2
1
1
2
2
эр
4
1
0
1
2
нийт
12
3
1
2
4
2
0
Нийт
эм
574919
21033
104183
27203
148534
177623
96343
эр
389253
22973
105469
18678
91919
95293
54921
нийт
964172
44006
209652
45881
240453
272916
151264
Улс орон даяар өнөөдрийг хүртэл эрт илрүүлгийн явц өрнөж буй. Тэгвэл Үзлэгт хамрагдсан иргэдийн 571,134 буюу 44.0 хувь нь эрэгтэйчүүд, 727,576 буюу 56.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь авч үзвэл,
Улаанбаатар хот- 653,328 буюу 50.3 хувь
Орон нутаг- 645,382 буюу 49.7 хувь байна.
Үзлэгт хамрагдсан нийт хүний,
675,746 буюу 52.0 хувь нь 0-17 насны хүүхэд,
622,964 буюу 48.0 хувь нь 18-аас дээш насныхан байна.
Түүнчлэн 2018-2022 оны хооронд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ тохиолдол жилээс жилд нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Тодруулбал,
2022 он-6885 хорт хавдар
2021 он-5981 хорт хавдар
2020 он-6702 хорт хавдар
2019 он-6045 хорт хавдар
2018 он-6073 хорт хавдар шинээр бүртгэгдэж байжээ. Үүнээс үзэхэд улс орон даяар ирт илрүүлэг эхэлсэн 2022 онд хорт хавдрын шинэ тохиолдол эрс нэмэгдсэн байгааг дээрх графикаас үзэх боломжтой юм.
Бид эрт илрүүлгийн талаар СХД-ийн ЭМТ-ийн дарга Ч.Өнөрсайханаас тодруулахад, Тэрбээр,
Эрт илрүүлгийн үр дүн гарч байна. Гэвч иргэд эрт оношлуулахгүй цаг алдсаар эцсийн шатанд нь ирээд эмчилгээнд орж байна
"СХД-т 345 мянган хүн эрт илрүүлэгт хамрагдах ёстой. Үүнээс өнөөдрийн байдлаар 67 мянган хүн ам эрт илрүүлэгт хамрагдсан байна. Энэ нь нийт хүн амын 20 хувь нь л эрт илрүүлэгт орсон гэсэн үг. Эдгээр эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийг насны хувь авч үзвэл 18-30-ны залуучуудын идэвх хамгийн бага хувьтай буюу 10 хүрэхгүй хувьтай, 50-60 насныхан 40 гаруй хувьтай явж байна. Тэгэхээр 18-30 насны залуусыг эрт илрүүлэгт хамруулах зайлшгүй шаардлагатай байна.
Эрт илрүүлгийн үр дүн гарч байгаа гэж хэлж болно. Хавдрын тухайд нийт 15 тохиолдол илэрсэн байна. Тухайлбал, Умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт хавдар гэх мэт хавдар илэрч байна. Мөн сэжигтэй тохиолдлууд ч илэрсэн. Угтаа эрт илрүүлэгт орж, эрүүл мэнддээ иргэн бүр анхаарвал ямар ч хавдар эдгэх бүрэн боломжтой шүү дээ. Гэвч иргэд маань эрт оношлуулахгүй цаг алдсаар байгаад эцсийн шатанд нь ирээд эмчилгээнд ордог. Энэ байдлыг зогсоох хэрэгтэй байна" гэлээ.
Мөн улсын хэмжээнд 0-17 насны 675,746 хүүхэд эрт илрүүлэгт хамрагдсанаас хүүхдийн өвчлөлийн 253 658 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох 194 298 буюу 76.6 хувь, шүдний гажиг 7 235 буюу 2.9 хувь, хараа муудах 3 007 буюу 1.2 хувийг эзэлж, тэргүүлэх өвчлөл болж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 160 427 тохиолдол буюу 82.6 хувийг 6-17 насны хүүхэд эзэлж байна.
0-17 насны хүүхдүүдэд хортой болон хоргүй хавдрын 277 тохиолдол илэрчээ
Түүнчлэн хүүхдийн өвчлөлийн дунд хортой болон хоргүй хавдрын 277 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 хүүхдийн 64 тохиолдол, 6-17 насны хүүхдийн 213 тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, 0-5 насны хүүхдүүдийн дунд,
Эр бэлэг эрхтний хорт хавдар-13
Хамрын хөндий ба дунд чихний хорт хавдар-5
Гүйлсэн булчирхайн хорт хавдар-3 тохиолдол илэрсэн байна.
6-17 насны хүүхдүүдийн дунд,
Гүйлсэн булчирхайн хорт хавдар-18
Хамрын хөндий ба дунд чихний хорт хавдар-10
Нүд ба түүний дайврын хорт хавдар-6 тохиолдол тус тус илэрсэн байна.
Эрт илрүүлгийн үр дүнд бүх насны иргэдээс хорт болон хоргүй хавдар илэрч буйг дээрх сурвалжилгаас харж болох юм. Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний гол зорилго бол иргэдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж буй бол нөгөө талаас иргэд өвчнөө эрт оношлуулж, үзлэг шинжилгээнд хамрагдаж улмаар өөрийгөө эрсдэлээс хамгаалах юм. Тиймдээ ч эрт илрүүлэгт хүн бүр хамрагдаж, үүсэж болзошгүй аюулт өвчнөөс өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна.


