СУРВАЛЖИЛГА: СХД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

Сурвалжлага
Altanzagas
Унших: 1 мин 1 сек
00
legacy:схд эмтөв/ыы1.jpg

Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, өдөрлөг өнөөдөр боллоо. Байнгын асаргаа сувилгаатай байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эцэг эх, асран хамгаалагчид эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрагдах нь тун хомс байдаг тул улсын хэмжээнд энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж буй.

Энэ үеэр СХД-ийн ЭМТ-ийн дарга Ч.Өнөрсайхан "Дүүргийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй 9427 иргэн байдаг ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг болон тэдний асран хамгаалагчдыг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулснаар хоёрдогч хүндрэлээс сэргийлэх, өөр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой" хэмээсэн юм.

legacy:схд эмтөв/ыы4.jpg

Харин эцэг, эхийн төлөөлөл, "Өнгөрсөн жил биднийг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж байсан. Энэ жил ӨЭМТ-өөс холбогдоод үзлэг шинжилгээнд хамруулна гэж холбогдсон. Бидэнд тур бүр эмнэлгийн үйлчилгээнд орох цаг зав олдоггүй тул энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй хүмүүст баярласан талархснаа илэрхийлмээр байна" гэлээ.

Түүнчлэн энэхүү үзлэгээр,

Чих хамар хоолой, мэдрэл, гэмтэл, рентген, нүд, дотор, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, сүрьеэгийн эмчийн зөвлөгөө, эмчилгээний хоол зүйч болон хөдөлгөөн засалчийн зөвлөгөө, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн сэтгэл зүйч, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд зөвлөгөө өгөх мөн Очирттулга тусгай хэрэгслийн байгууллага, САБА Трейд эм ханган нийлүүлэх байгууллагууд хамтран ажиллажээ.

legacy:схд эмтөв/ыы2.jpg legacy:схд эмтөв/ыы3.jpg