ЗӨВЛӨГӨӨ: Ходоодны дурангийн шинжилгээ хийлгэхээс өмнө хоолоо сойж, тамхи татаагүй, эм уугаагүй байх шаардлагатай

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/04/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy (1).jpg

Улаан хоолой, ходоодны дурангийн дурангийн шинжилгээ хийлгэхээс өмнө дараах зүйлийг анхаарах ёстойг ЭМЯ-наас зөвлөлөө. Үүнд:

-Шинжилгээ хийлгэхийн өмнөх өдөр цагаан идээ идэхгүй байх,

-Шинжилгээ хийлгэхийн өмнөх орой 19.00 цагаас хойш юм идэхгүй хоолоо сойж, тамхи татаагүй, бохь зажлаагүй, эм уугаагүй байх шаардлагатай

-Шинжилгээний хариунд шууд ба шууд бусаар нөлөөлөх хүчин зүйлүүд:

-Идсэн хоол, хүнс, уусан шингэн зүйл, эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг. /Зайлшгүй уух даралтын болон зүрхний эм зэргийг өглөө эрт балга усаар даруулаарай/

-Бохь зажилснаас ходоодонд хий хуримтлагддаг.

Шинжилгээний дараа:

-Шинжилгээ дууссан даруйдаа бүлээн усаар амаа зайлж, 30 минутаас нэг цагийн дараа хоол идэж болно,

-Тайвшруулах эмчилгээ хийгдсэн тохиолдолд жолооны ард суухыг хориглоно,

-Хоолой бага зэрэг хөндүүрлэх, гэдэс дүүрэх, хэхрүүлэх шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ нь түр зуур тохиолдох зовуурь учраас эмийн эмчилгээ шаардлагагүй