Л.Гантөмөр: МАН Дарханы зам, Эгийн голын УЦС, нефть боловсруулах үйлдвэр, утаа, ядуурал, түгжрэлийг 8 жил ярьсан ч нэгийг нь ч хийсэнгүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Gantumur Lu/уцуц.jpg

Ардчилсан намын 34 ой өчигдөр тохиож, баярын хурлаа хийсэн билээ. Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр МАН-ын сүүлийн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар "АН ажил хийдгээрээ МАН-аас ялгардаг. МАН Дарханы зам, Эгийн голын УЦС, нефть боловсруулах үйлдвэр, утаа, ядуурал, түгжрэлийг 8 жил ярилаа. Нэгийг нь ч хийсэнгүй. Зүгээр л мөнгө тараалт хийж, ард түмний тархийг угааж байна" гэв.