СОНГУУЛЬ 2024: Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-ний хооронд Аудитын газарт хүргүүлнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/03/мөрийн хөтөлбөр (3).jpg

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 28-нд зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор намууд өнгөрсөн сарын 22-24-ний өдрүүдэд нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байдаг. Мөн энэ сарын 7-ны дотор хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. Үндэсний аудитын газраас мөрийн хөтөлбөр болон тайланд хийсэн дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд энэ сарын 29-нөөс өмнө өгөх юм. Түүнчлэн бие даан нэр дэвшигчийн тухайд Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 22-24-ний хооронд өгөх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтийг ирүүлнэ.