Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦЕГ: Алга болсон хүүхдүүдийн 3 нь олдсон. 13 настай С.Элбэрэл охиныг эрэн хайж байна
00

Өчигдөр /2024.04.09/ нийслэлд 7-14 насны дөрвөн хүүхэд алга болсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл тэдгээр хүүхдүүдийн 3-ыг нь буюу 7 настай, 12 настай, 14 настай эрэгтэй хүүхдүүдийг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн ба эрэн хайж буй мэдээллийг устгасан байна.
Харин 13 настай С.Элбэрэл охиныг эрэн хайх ажиллагааг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.



