Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Н.Энхболд: Зарим гишүүд хуралдааны явцад гэнэтхэн орж ирээд “Ямар асуудал хэлэлцэж байна“ гэснээ санал гаргадаг
20

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Н.Энхболд "УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаа асуудлаа сайн судалж, аргумент сайтай саналууд дэвшүүлж байх ёстой. Бүгдийг нь тэгдэг гэхгүй ч, манайд хуралдааны явцад гишүүн гэнэтхэн орж ирээд "Ямар асуудал хэлэлцэж байна" гэснээ санал гаргадаг тохиолдол бий" гэв.



