Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Zandanshatar/зураг11 - 2022-03-04T135111.104.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын гишүүдийн өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Эл хуулийн төслөөр 100 мянган иргэний дэмжлэг авсан газрыг гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах заалтыг оруулсан юм. Тэгвэл нийт гишүүдийн 54.8 хувийн саналаар эл хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.