УИХ: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хаслаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tserenpuntsag/ггрр3.jpg

Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хасах талаар 100 мянга гаруй хүний санал ирсэн байдаг. “D-Parliament”-аар ирсэн эл саналд тулгуурлан, хяналт шалгалт, шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд хуульд тусгах ёстой талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдээд, хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдээд байсан. Үүний дагуу УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуулиас эл заалтыг хасах хуулийн төслийг өргөн барьж, өчигдөр эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд байсан. Тэгвэл өнөөдөр УИХ эцэслэн баталлаа.