С.Эрдэнэ: Тухайн үед С.Зоригийг Ерөнхий сайд болгох тухай ямар нэгэн яриа, шийдвэр гаргаж байгаагүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 5 сек
50
legacy:Erdene gishuun/bhfjk.jpg

"Лхагвын тойм" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уригдан цахимаар оролцож ярилцсан билээ. Тодруулбал, улс төрийн хүрээнд халуун сэдэв болоод буй төр, С.Зоригийн хэрэг, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлуудад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамааралтай хэмээн яригдах болсон тул тэрбээр энэ тухай дэлгэрэнгүй тайлбар өгсөн билээ.

Тэгвэл ярилцлагын дараа Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудастаа "С.Зориг надаас Ерөнхий сайдад нэр дэвшвэл Ерөнхийлөгч намайг дэмжих үү гэж асуухад нь ийм асуудал орж ирвэл татгалзах үндэслэл алга гэж хэлж байсан" хэмээн жиргэсэн.

Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга асан С.Эрдэнэ "Эрхэм С.Баяр танд мэнд дэвшүүлье. Тэр он жилүүдэд үйл явдлын оролцогч тухайн үед МҮАН-ын ЕЗ-ийн гишүүн НАН-ын дарга байсан хүний хувьд хэлэхэд С.Зоригийг Ерөнхий сайд болгох тухай ямар нэгэн яриа санаачилга гарч тогтоол шийдвэр гаргаж байсан асуудал огт байгаагүй юм шүү" гэжээ.

Түүний хариуд Ерөнхий сайд асан С.Баяр "Эрхэм С.Эрдэнэ танд мэнд дэвшүүлье. Танай намын гишүүн биш учраас С.Зоригийг Ерөнхий сайд болгох тухай тэр үед ямар хүрээнд, юу яригдаж, ямар тогтоол шийдвэр гарч байсныг би мэдэхгүй. Надаас мэдүүлэг авахад ярьсан зүйлээ аргагүйн эрхэнд товч дурдахад хүрэв. Одоо энэ сэдвээр дахин юм ярихгүй. Хүний үхлээр аль ч тийш нь "улстөр" хийж болохгүй гэж үзнэ" гэв.

legacy:Erdene gishuun/ujaaa.PNG
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ЭЛБЭГДОРЖТОНГУУД ЗОРИГ АГСНЫГ ХЭРХЭН ГАДУУРХАЖ ГАНЦААРДУУЛАН ЗОДОЖ ЦУС НӨЖТЭЙ НЬ ХОЛЬЖ БАЙСНЫГ, ТҮҮНИЙ ХУВИЙН ТУСЛАХААР ХЭСЭГ ХУГАЦААНД АЖИЛЛАЖ БАЙСАН ОЮУНЦЭЦЭГ ТОДОРХОЙ ЯРЬСАН ДАА

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Чи тэр үед нохойн баас байсан шүү дээ. Худлаа мэдэмхийрээд урт хэл хүзүү орооно шүү

  • З
    Зочин

    элбэгдорж энэ хоёрын үг нэг, бусад хүмүүс өөр зүйл ярьдаг нотолдог

  • З
    Зочин

    Элбэгдоржийг худлаа өмөөрөхөө болино уу. Тамгаа авч зугтсан Эрдэнэ энэ хоёр таарсан таар шуудайнууд даа. Элбэгдорж далан худалч, алуурчин чинь Зоригийг амин газарт нь биш энд тэндгүй 18 газарт хутгаар сийчиж, амьдаар нь тамлаж байгаад алсан байдаг. Бат-Үүл мартсан малгайгаа авахаар буцаж орох гэхэд нь зөвшөөрөөгүй санд мэнд хоёулаа машинтайгаа зугтсан гэж хүмүүс ярьдаг