Д.Занданбат: Эмийн асуудалд хяналт тавих ёстой байгууллагуудад эм тойрсон компаниудын төлөөлөл “шигдсэн“ гэх ноцтой зөрчил өмнө илэрсэн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 5 сек
160
legacy:zandanbat eronhii auditor/чс.jpg

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн үр дүнд олон улсад хэвшин тогтсон “парламентын мөрдөн шалгах сонсгол”-ыг зохион байгуулж, ард иргэдийн мэдэх эрхийг хангах боломж бүрдсэн. Үүний хүрээнд өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, нүүрсний гэх тодотголтой хэргээр нээлттэй сонсголыг зохион байгуулж, олон ноцтой баримтууд ард иргэдэд хүрсэн байдаг. Тэгвэл энэ хаврын чуулган эхэлснээс хойш олон нийтийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан эмийн үнийн өсөлт, чанарын асуудлаарх сонсгол ирэх долоо хоногийн Даваа гарагт эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан түр хорооны зүгээс сонсголын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, өнгөрсөн долоо хоногт л гэхэд мэдээллээ ирүүлэхгүй байгаа байгууллагууд, албан тушаалтнуудын нэрсийг зарласан байдаг. Нөгөөтэйгүүр түр хорооны ажилд дэмжлэг үзүүлж байгаа улстөрчид, албан тушаалтнууд ч байгаа талаар Түр хорооны гишүүд мэдэгдэж байсан.

legacy:zandanbat eronhii auditor/фф.jpg

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Занданбат өнөөдөр эл Түр хорооны дарга Ж.Чинбүрэнтэй уулзаж, 2022 онд Үндэсний аудитын газраас хийсэн "Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлийн аудитын тайлан"-н дүгнэлтийг дахин танилцуулж, аудитаас илэрсэн ноцтой асуудлуудын талаар мэдээлэл өгчээ. Тодруулбал, Үндэсний аудитын газраас хийгдсэн аудитын дүгнэлтийн хүрээнд эмийн салбарт нэн тулгамдсан нийт 9 дүгнэлт, 13 зөвлөмжийг хүргүүлж байсан аж. Харамсалтай нь ЭМЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг "Эм эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар" тус дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг бүрэн хангаагүйн улмаас өнөөдөр хяналтгүй эмийн үнийн өсөлт, чанаргүй эмийн асуудал хэвээр байгаа гэж ч харж болох юм.

legacy:zandanbat eronhii auditor/ужц.jpg

Уулзалтын үеэр Ерөнхий аудитор асан Д.Занданбат өнөөгийн эмийн салбарын нөхцөл байдал үндэсний аюулгүй байдлын түвшний асуудал болоод байгаа онцлоод "Нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагааны уршгаар эмийн чанарын асуудал монгол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна. Эмийн чанар, үнийн өсөлтөд хяналт тавих эрхзүйн орчныг сайжруулж, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Энэ асуудалд хяналт тавих эрх бүхий байгууллагын бүрэлдэхүүнд, эм тойрсон хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхлын компаниудын төлөөлөл байгаа нь аудитын дүгнэлтээр илэрсэн нь маш ноцтой асуудал юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ахалж буй Хянан шалгах түр хороо уг асуудлыг ул суурьтай судалж "нээлттэй сонсгол"-г зохион байгуулж байгаад иргэн хүний хувьд талархаж байгаагаа илэрхийлье. Эм нь бидний өдөр тутмын амьдрал, амьд явах эрх чөлөө, эрүүл мэндийн асуудал цаашлаад бидний төсөвтэй шууд холбоотой байдаг. Тус хорооны ажил бодит үр дүнгээ өгч, салбарын нээлттэй ил тод байдалд илүү ахиц гарна гэдэгт итгэлтэй байна. Уг асуудал болон цаашлаад олон тулгамдсан асуудлуудад өөрийн хийж гүйцэтгэж байсан ажлын туршлага, мэдлэгээр хувь нэмрээ оруулж, дуу хоолойгоо өргөх болно" гэв.

legacy:zandanbat eronhii auditor/цйагг.jpg
Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin

    esgii hiih gazar nohoi hereggui gej Bolij UZ zandanbataaa

  • T
    Tулга

    Бадарчин явсан газар балагтай Занданбат явсан газар гайтай.

  • З
    Зочин

    Ха ха төрийн байгуулага нь дээд доод шатандаа адилхан бус уу. Хэн нэгний суганы үс цүнх баригчидаар дүүрсэн дээр нь өлөнгүүд

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    mash zuv sedvee barij avsan bnshuu. ene taldeer hiij chadah huniig demjih heregtei

  • З
    Зочин

    Маш зөв.Баярлалаа

  • З
    Зочин

    Эм тарины хяналтаа нэмэх хэрэгтэй юм байна.

  • З
    Зочин

    ингээд дүгнэлтээ үзүүлээд юм хийсэн хийгээгүйг нь шалгаад хариуцлага нэхдэг болмоор юм байна аа

  • З
    Зочин

    Shudargal dugnelt gargasan bnshde

  • З
    Зочин

    Эмээр эдгэрдэг бол эрүүл байхаар бна энэ олон эмний учрыг олоод өгээрэй

  • З
    Зочин

    Үнэндээ үнэхээр чанаргүй стандарт байхгүй гадны оронд хэрэглэгддэггүй хамгийн муу эм монголд орж ирээд байгаа шүү өчнөөн эм уугаад ч дарагдахгүй ханиад байдаг

  • З
    Зочин

    Mash chuhal sedev hunduj bnshu amjilt

  • З
    Зочин

    эм эмийн чанар дээр анхаарч өгөөрэй. их л хэцүү байна шүү

  • C
    C

    tur horoonii ajild tus bolj bgan zuwshdd

  • B
    B

    Zandanbat шударга хүн бишээ. Сонгуулийн шоу хийж яваа юм.

    • O
      O

      Шударга биш хүн 2022 онд ийм шударга дүгнэлт гаргаад явж байх уу. Ажлаа хийж яваа хүмүүсээ ингэхээр бид хөгжихгүй дээрэлхүүлээд явж байгаа нь ойлгомжтой ч юм шиг