ЭМИЙН СОНСГОЛ: Бангладеш улсад үйлдвэрлэсэн 51 эмийг бүртгүүлэхээр хандахад Хүний эмийн зөвлөл хоёр удаа бүртгэхгүй гэж буцаасан. Гэтэл шүүхээс бүртгэ гэх шийдвэр гаргасан

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:emiin tur horoo/ыйө.jpg

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар мэдээллийг сонсож байгаа билээ. Энэ үеэр шинжээч "Бангладеш улсад үйлдвэрлэгдсэн 51 эмийг бүртгүүлэхээр хандахад Хүний эмийн зөвлөл хоёр удаа бүртгэхгүй гэж буцаасан. Гэтэл тус эмийг зах зээлд оруулах гэж байсан "Өргөө фарм" шүүхдсэн. Шүүхээс энэ 51 эмийг бүртгэ гэсэн шийдвэр гарсан" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өлөн новшнууд юм аа. Хуваагаад, хуваарилаад авч. Энийгээ бизнес гэх байх даа. 13-р хорооллын буудал дээр нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэж байхад хамгийн сайн уураг-албумин хийдэг байлаа. Эмийн бизнесийн өлөнгүүд боож дарамталж байгаад хааж авсан. Өнөөдөр 100гр албумин ямар үнэтэй болсон билээ Хамгийн сайн ариутгагч шингэн фурацилин гэж байв. Монос, Хүрэлбаатар нар хилээр оруулахгүй хориглож байгаад темадин гэдэг худлаа бодис гаргаж авч, тэрэнд нь Эби сда төрийн соёрхол өгч ч байх шиг.