Ж.Чинбүрэн: Та аав, ээж, хүүхдэдээ ийм хөлдүү дусал хийх үү. Өмнө хөлдүү дусал ирсэн шүү дээ, дахин шинжлэхгүй гээд зогсох ёстой шүү дээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:Chinburen gishuun/327167382_901572150991373_7311745419037271539_n.png

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар мэдээллийг сонсож байгаа билээ. Энэ үеэр шинжээч "Тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөлдөж, мөстөн чанарын шаардлага хангахгүй болсон 54.5 тонн нийт 109 мянган ширхэг дуслыг "шаардлага хангасан" гэх дүгнэлт гаргуулан МУ-ын иргэдийн хэрэглээнд оруулсан байж болзошгүй" гэх асуудал хөндөгдсөн билээ.

Үүнтэй холбогдуулан тус дуслыг шинжилсэн гэх АШУИС-ийн эмийн лабораторийн эрхлэгч Б.Хувьтавилан "Энэ дуслуудыг анх шинжлүүлэхээр авч ирэхэд тас хөлдүү биш дотроо мөстэй шар өнгийн дусал байсан. Хоёр дахь удаа байцаагчийн хүсэлтээр шинжлүүлэхээр авч ирэхэд ямар нэгэн хөлдсөн зүйл байгаагүй" гэх тайлбарыг өгсөн. Харин түүний тайлбарт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Та аав, ээж, хүүхдэдээ ийм хөлдүү дусал хийх үү. Өмнө ирэхдээ хөлдүү дусал ирсэн шүү дээ, дахин шинжлэхгүй гээд зогсох ёстой шүү дээ. Яаж ингэж болох юм" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Туяа

    Эмнэлэг эмч нарын ажил, харилцааны талаар хэлэхэд нүд дүүрэн, сэтгэл бахдамаар байж чаддаггүй юм шиг бдаг. Ажилдаа түүртсэн ч юм шиг сэтгэл хөдлөл нь хөшүүн юм шиг харагддаг нь зарим үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйд нөлөөлж байх шиг. Үзүүлээд ч сэтгэлд итгэл төрөхгүй байх жишээний... Уг нь эмчийн хараа, үг яриа нь хүртэл хүн эмчилчихмээр л санагддаг, итгэдэг баймаар тийм итгэл төгс ажилламаар бна шүү.

  • З
    Зочин

    Энэ гөлийсөн авгайг хараачээ. Төр гэж бна уу. Ард түмнийг чинь амьдаар нь алж бна ш тээ. Арга хэмжээ аваачээ

  • З
    Зочин

    ГӨЛИЙСӨН ХОГ ВЭ.

  • З
    Зочин

    АЛУУРЧИН АВГАЙ. ИЧИХЧГҮЙ ТАЙЛБАР ХИЙГЭЭД . ШУУД БАРИВЧЛААД ЭРҮҮ ҮҮСГЭХ ХЭРГТЭЙ. АЛУУРЧНЫГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ ЗҮГЭЭР ОРХИХ ЮМ УУ

  • З
    Зочин

    Үнэн аймшигтай алуурчид юмаа? Аймшиг, аймшиг ......!!!