М.Алдаржавхлан: Т.Нямдаваагийн гэр бүл идээд барахааргүй л их орлого олсон байх

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:2025/05/NewFolder/osmkhor.jpg

НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн одоогийн эзэмшигчидтэй хэлэлцээр хийх эрхийг НИТХ-аар хэлэлцүүлж байна. Энэ үеэр ХУД-ийн Засаг дарга М.Алдаржавхлан "Цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг зарж зарчихаад, юу ч үгүй шахуу болгоод өгч байгаа нь сонин санагдаж байна. Т.Нямдаваа өнгөрсөн 20 жилд зөндөө орлого олсон. Түүнээсээ 49 хувьд ногдох орлогоо нийслэлд өгөх ёстой. Нэг гэр бүл идээд барахааргүй л юм олсон байх" гэв.