Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Э.Батшугар: БЗС-гаас 2 сая төгрөгийн зээл авсан дотоодын оюутнуудыг “Хар жагсаалт“-д оруулж байгаа мөртлөө хэдэн мянган ам.долларын зээлээр гадаадад сурсан нөхдүүдийг оруулахгүй байгаа шударга бус байна
10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар "БЗС-гаас 2 сая төгрөгийн зээл авсан дотоодын оюутнуудыг "Хар жагсаалт"-д оруулж байгаа мөртлөө хэдэн мянган ам.долларын зээл авч гадаадад сурсан нөхдүүдийг оруулахгүй байгаа шударга бус байна" гэсэн юм. Түүний асуултад Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван "БЗС-гаас 2018-2023 оны хооронд 24573 дотоодын зээлдэгч нарын мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн. Гадаадад сурсан оюутнуудын мэдээллийг ирүүлээгүй" гэсэн юм.



