Ч.Батчулуун: Онцгой байдлын алба бол өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэх хамгийн хүнд алба

Ярилцлага
Altanzagas
Унших: 3 мин 47 сек
40
legacy:obeg/batchuluun/batchuluun.jpg

Түүнийг Ч.Батчулуун гэдэг. Онцгой байдлын албанд амьдралынхаа 20 гаруй жилийг зориулж, 2010 онд тэтгэвэртээ гарсан Бэлтгэл Хурандаа. Хүүхэд ахуй цагаасаа цэрэг, армийн хүн болохоор зориг шулуудсан тэрбээр ОБЕГ-ын үндэс суурь болох Иргэний хамгаалалтын байгууллагаас эхлэн ажиллаж, өнөөг хүртэл албаараа, алба хаагчдаараа бахархаж яваа нэгэн. Иймд UBN.mn сайт "Түүний тухай" булангийнхаа энэ удаагийн зочноор Бэлтгэл Хурандаа Ч.Батчулууныг урин оролцууллаа.

Энэ жил Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ой тохиож буй. Тэртээ 2003 онд "Гамшгаас хамгаалах тухай хууль" батлагдаж, 2004 онд Хууль зүйн яамны харьяа, Батлан хамгаалах яамны харьяа, Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа 3 байгууллага нэгдэж, нэгэн тугийн дор үүрэг гүйцэтгэхээр болж, өнөөдрийн Онцгой байдлын байгууллага үүссэн гэдэг. Энэ цаг мөчөөс эхлэн Ч.Батчулуун хурандаа гурван байгууллагыг нэгтгэх их ажилд гар бие оролцсон юм.

legacy:obeg/batchuluun/bb3.jpg

Ч.Батчулуун гуай Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрж, Эрдэнэмандал сумын 10 жилийн дунд сургуульд сурч, 1972 онд цэргийн албанд татагдаж, Монголын ардын арми, Зэвсэгт хүчинтэй ажил амьдралаа холбожээ. Ийнхүү 1992 он хүртэл Зэвсэгт хүчинд алба хааж, түүний дараа Иргэний хамгаалалтын газар руу шилжин томилогдсон гэнэ. Энэ байгууллага нь өнөөгийн Онцгой байдлын албаны үндэс суурь бөгөөд тэрбээр энэ хугацаанд Монголчуудын, Монгол хүн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах их үйлсэд гар бие оролцсон байна. Ийнхүү 2010 онд гавьяаныхаа амралтад гарч, онцгой байдлын алба хаагчдын үлгэр жишээ авдаг эрхэм хүмүүсийн нэг болжээ. Өөрөөр хэлбэл Бэлтгэл Хурандаа Ч.Батчулуун гуай амьдралынхаа 40 гаруй жилийг цэрэг, армийн албанд зориулсан юм.

Ч.Батчулуун: Онцгой байдлын алба бол өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэх хамгийн хүнд алба pic.twitter.com/g1QIInBYPq

— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) April 23, 2024

Түүний хувьд тэтгэвэртээ гарсан ч Онцгой байдлын байгууллагатай салшгүй холбоотой байгаа аж. Учир юун гэвэл Онцгой байдлын байгууллагын Ахмадын хорооны удирдах зөвлөл, Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албанд ахмад ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, эрүүл мэнд болон чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, оролцоог нь нэмэгдүүлэхээр ажиллаж буй гэнэ. Тэрбээр,

"Гамшиг гэдэг хэлж ирэхгүй. Олон ч гамшиг, осолтой нүүр тулж явлаа. Ослын голомтод аврах ажиллагаа гардан зохион байгуулж байгаа аврагчдаа хараад өрөвдөх, хайрлах, өмнөөс нь халаглах явдал бишгүй тохиолдож байлаа. Гал түймрийн осол, хүн малын гоц халдвараас болж амь насаа алдаж, тахир дутуу болсон олон алба хаагчдаа ч өрөвдөж, энэрдэг юм. Тэр ч бүү хэл Сэлэнгэ аймагт гарсан түймрийн үеэр 15 аврагч маань амь насаа алдсан гашуун зовлонтой нүүр тулж байсан гээд тоочоод баршгүй хэцүү бэрхийг нүдээр үзсэн.

legacy:obeg/batchuluun/bb1.jpg

Онцгой байдлын алба хаагчид, аврагчид гэдэг цаг наргүй ажиллана. Амь эрсэдсэн ч ажил. Аврагчид гэдэг ид хийж бүтээх, хайрлаж дурлах, үр хүүхэдтэй болох насандаа яваа залуус шүү дээ. Энэ сайхан насандаа амь насаа алдана гэдэг бол дэндүү харамсалтай. Гэхдээ өргөсөн тангараг гэж бий учир зүтгэхээс өөр аргагүй, хамгийн хүнд алба.

Аврагч хүн гэдэг бол нэгдүгээрт бие бялдрын хөгжил сайтай, хоёрдугаарт сэтгэл зүйн бэлтгэл сайтай байх ёстой. Би өөрийн туршлагаас харахад, аврагчид маань энэ ажилдаа үнэн сэтгэлээсээ дуртай, хайртай нь харагддаг. "Ийм хэцүү, эрсдэлтэй ажилд дурлаж, өөрийгөө эрсдэлд оруулж яах нь вэ" гэж хүмүүс гайхдаг л юм. Гэхдээ ажилдаа хайртай хүн бол андашгүй дээ" гэв. Мөн үргэлжлүүлэн,

Онцгой байдлын аврагч нар бол "Нохойд барьдаг мод" биш шүү дээ

legacy:obeg/batchuluun/bb2.jpg

"Онцгой байдлын алба бүрэн төгс бэхжээгүй байхад алба хаагчид маань гартаа барих техникгүй, хувцас хангамж муутай, багаж хэрэгсэл цөөтэй байлаа. Түүнийг бодвол өнөө үед техник хангамж харьцангуй сайжирч байна. Харамсалтай нь иргэдийн ухамсар өнөөг хэр нь сайжрахгүй юм. Иргэн хүн эрхээ эдэлдэг бол үүргээ ч бас ухамсарладаг байх ёстой. Жишээлбэл, Иргэд голын голдирол дагуу, үерийн аманд зөвшөөрөлгүй буучхаад үерт автахаараа Онцгой байдлыг дууддаг. Бүр зарим нь манай жорлон усанд автчихлаа гээд л дууддаг. Тэр үед нь би "Онцгой байдлын алба хаагчид жорлон ухдаг хүмүүс биш" гэж хэлээд багагүй шүүмжлүүлж л байлаа.

Иргэд өөрийнхөө үүргийг ухамсарлахаас урьтаад эрхээ эдлэх л хүсэлтэй. Тэгээд л Онцгой байдлын аврагч нарыг болохгүй муу бүхний араас очдог, "Нохойд барьдаг мод" гэдэг шиг хандаж болохгүй шүү дээ. Тиймээс иргэн бүр өөрсдийн гэсэн ухамсартай байж бас хүүхдийг багаас нь аюул ослын үед өөрийгөө хамгаалах арга техникт сургах зайлшгүй шаардлага бий. Үүнийг боловсролын хөтөлбөрт тусгаад, багаас нь суурь боловсрол эзэмшүүлэх ёстой гэж боддог" хэмээн өөрийнхөө үзэл бодлыг ч илэрхийлээд амжив.

Мөн тэрбээр энэ жил тохиож буй 20 жилийн ойн баярыг нийт алба хаагчид хийгээд мөр зэрэгцэн ажиллаж явсан үе үеийн ахмадууддаа хандан баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

legacy:obeg/batchuluun/bb4.jpg
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2024/04/23

    Тун бүрэг.их бөөрөнхий дээшээ бол далдганаж өгдөг их амиа бодсон ажил явуулах чадваргүй нөхөр байсан даа. Овоо дуугарч байх чинь онцгой байдлын мэргэжлийн хүн биш шүү дээ

  • З
    Зочин2024/04/23

    Батчулуун гэгч ёстой будилуу хүн, орон гаран хүндээ. Одоо бүр ичих нүүргүй болжээ. Гурван байгууллага нэгтгэхийг бид зөвшөөрөхгүй байгаа. Чи бидэнтэй нэгд гэж гуйгаад явж байсан хүн шүү дээ. Уулаасаа нэр хүндийн төлөө нүдээ ухаж өгөх хүндээ. Аминдаа Онцгойн ойн баяраар шагнал горьдоод байгаа бололтой. Хогийн ургамал аа гэж.

  • Ш
    Шударга2024/04/23

    Энэ эргүү одоо шагнал авах гээд бүүр галзуурчихаж. Сэлэнгэд онгоц олсодсоны гол буруутан. Гурван байгууллага нэгдэхэд Намхай, Тогоо, Батчулуун нар нийлж эсэргүүцэж, ёстой хөлөө хүрэх газар явж, Засгийн газарт олон сувгаар мэдэгдэж байсан бодит түүхтэй. Энэ эргүү ямар олон нүүртэй хог вэ. Уулаасаа л өөрийн толгойгүй, шийдвэр гаргах чаддаггүй, хүн дагаж далдаганагч, нэр төрийн төлөө сүнсээ ч худалдаж чадна гэдгийг Онцгойн олон хүн мэднэ.

  • Б
    Батаа2024/04/23

    Гурван байгууллагыг нэгтгэхэд Батчулуун гэгч Иргэний хамгаалалтын дэд дарга байсан. Тогоо гэгчтэй нийлж, эсэргүүцэж, уурлаж чарлаж явсныг нь мэдэх юм байна. Тухайн үед гамшиг хариуцаж байсан. Бас Онгоцны осол гарах үед аймгаас бид өөрснөө унтраах боломжтой байна. Онгоцны хэрэггүй гэж байсан мэдээллийг нууж онгоц нисгэж шоудснаас олон сайхан хүмүүсиын амийг хохироосон нүгэлтэн. Ой санамжаа алдсан бололтой. Гурван байгууллага нэгдэхэд энэ хүний ямар ч оролцоо байгаагүй. Харин гэмт хэрэгтэн шүү дээ.