Ц.Мөнхцэцэг: АН-ын АЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс 60 сая төгрөгийн дэнчин авсан гэх мэдээлэл гарсан

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2024/05/405193330_761712912667219_5562771689534705211_n copy.jpg

Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Улс төрийн намын тухай хуулийг зарим намууд хэрэгжүүлэхгүй байна. Тухайлбал, АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс 60 сая төгрөгийн дэнчин авсан гэх мэдээлэл гарсан" гэв.