ЦЕГ: Сэтгүүлч А.Баярмааг худал мэдээлэл тараасан гэх зүйл ангиар шалгаж байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:2026/02/bukh/tsagdaa14.jpg

Өмгөөлөгч Г.Батбаяр агсантай цуг шалгагдаж байсан гэх сэтгүүлч А.Баярмааг баривчилж, цагдан хорьсон талаарх мэдээлэл гарсан. Тэгвэл түүний шалгагдаж буй хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Ингэхдээ тухайн сэтгүүлчийг "Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалган ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад тухай сэтгүүлч нь мөрдөгчийн дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй тул энэ оны 01 дүгээр сарын 29-ний өдөр прокурорын мэдэгдэх хуудсыг өөрт нь хүлээлгэн өгсөн боловч энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан. Иймд түүнийг энэ оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах шүүгчийн захирамжийн дагуу 05 дугаар сарын 05-ны өдөр баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа" гэлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь худал мэдээлэл тараахтай холбоотой гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нотолгоогүй юмуу худал мэдээлэл тараасан хэн боловч хуулийн хариуцлага хүлээх ёстой шүү.

  • З
    Зочин

    Сэтгүүлч гэхээрээ их том албан тушаалтан шиг байх юм дуудсан л бол очих ёстой биздээ одоо яая гэхэв

  • З
    Зочин

    Эх орончид, шударга сэтгүүлчид шоронд хоригддог болсон цаг. Бод, бод. Эрх мэдэлтнүүд цагдаа нарын гараар могой бариулахдаа хэнийг сонгодог вэ гэдгийг

  • Х
    Хуц

    Эднийхаар бол үнэнийг хэлсэн хүн болгон! Худал мэдээлэгчид, дарамталж мөнгө горлигчид, худалдагсад, буснуулагчад болож таардаг юм даа!

  • З
    Зочин

    ИЙМ ХОГИЙН СЭТГҮҮЛЧ НАРЫГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЦАГ НЬ БОЛСОН МИКРОПОНООР ТҮРҮҮ БАРЬСАН ШАНТАА ХИЙЖ МӨНГӨ АВАХ ГЭСЭН ИЙМ ӨЛӨНГҮҮД ӨНӨРЦЭЦЭГЭЭС АВАХУУЛААД ӨӨРИЙНХӨӨ ОРОЛГЫГ МЭДЭХГҮЙ ХҮНИЙ МӨСӨӨР ТААРУУ НӨХДҮҮДИЙГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗӨВ ШҮҮ

    • Х
      Хариулт

      Чи л үнэнийг хэлдэг сэтгүүлчидэд харшилтай бололтой.Магадгүй түмний хөрөнгөнөөс түнтийтэл идэж сэтгүүлчдээр төнхүүлсэн нэгэн юм уу даа .Ихэд өс хонзонтой юм.шиг сэтгэгдэл бичжээ.