ШЕЗ: Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийг бүртгэлээ

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/10/shuuhinshiidwer/shuukh.jpg

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 73 нэр дэвшигчийг бүртгэж, хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг батлав. Энэ талаар ШЕЗ-өөс,

"Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн шүүгчийн 28 сул орон тоонд 69 нэр дэвшигчийг, Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн 1 сул орон тоонд 2 нэр дэвшигчийг, Давж заалдах шатны шүүхийн Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн 6 сул орон тоонд 2 нэр дэвшигчийг, тус тус 132, 133 дугаар тогтоолоор бүртгэлээ.

​​​​Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд shuugch-songon@judcouncil.mn цахим хаягаар хүлээн авч байна. Та нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналаа ирүүлнэ үү" гэх мэдээллийг өглөө.