Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усаа цутгасан “Алтай констракшн“ компанийн барьж буй барилгын үйл ажиллагааг түр зогсоожээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:gol moron/1-Recoveredалтай.jpg

“Алтай констракшн" компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усыг цутгажээ. Тодруулбал, цахим сүлжээнд иргэн Сэлбэ гол руу бохир цутгаж байна гэх мэдээлэл түгсэн. Мэдээллийн дагуу холбогдох албаныхан БЗД-ийн 36 дугаар хороо "Саруул" хотхоны 117 дугаар байрны хажуу талд "Алтай Констракшн "ХХК-ийн барилгын талбайд үзлэг, шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад тус компанийн талбайн инженер н.Маргад-Эрдэнэ "Барилгын суурийг кранаар ухахад гүний ус гарсан. Гүний ус учраас Сэлбэ гол руу цутгасан" гэдэг тайлбарлажээ. Холбогдох албанаас барилгын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд үзлэг, шалгалтыг үргэлжлүүлж байна.