АН-ын нарийн бичгийн дарга С.Цэнгүүн АН-ын жагсаалтын 4-рт бичигджээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2025/09/tsenguungishuun/8495b504e90a4c1ab2c9ced5a618fefd.jpg

АН-ын ҮБХ-ны хурал дууслаа. Хуралдаанаар УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа. Ингэхдээ намын жагсаалтад багтсан хүмүүсийн нэрсийг ч баталсан юм. АН-ын нарийн бичгийн дарга С.Цэнгүүн намын жагсаалтад 4-рт бичигдсэн талаараа мэдээлсэн юм. Тэрбээр "Хурал эхлэх үеэс эхлэн нийгмийн хүлээлт дээр залуучуудыгаа урагш оруулах ёстой гэсэн байр суурийг удаа дараа удирдлагуудад хэлж байсан. Үүнийг хүлээн авч 90-ээд оны төлөөллийг намын жагсаалтад оруулсанд баяртай байна. Жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн. Ялалтын төлөө хүчтэй ажиллана" гэлээ.