Гэрийнхээ гадаа цогтой үнсээ асгаснаас түймэр гарч, 353 сая төгрөгийн экологийн хохирол учруулжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/277593893_516700920062832_8844538408192285701_n.jpg

Гэрийнхээ гадаа үнсээ асгаад 353 сая төгрөгийн экологийн хохирол учруулсан байна. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн нутагт иргэн Б нь цогтой үнсээ ил задгай асгаснаас үүдэн түймэр гарч, байгаль экологи эдийн засгийн үнэлгээгээр 353 сая төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоожээ. Иргэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл ангиар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүхэд шилжүүлсэн байна.