Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦЕГ: “21 настай охиныг найз залуу нь дайрсны улмаас амь насаа алдсан“ гэх хэргийг шалгаж байна
00

Zogii.mn сайтад 21 настай охиныг найз залуу нь дайрч улмаар ГССҮТ-д 20 гаруй хоног хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрөгч ням гарагт /2024.05.28/ нас барсан талаарх мэдээлэл гарсан байдаг. Тэгвэл уг хэрэгтэй холбоотойгоор ЦЕГ-аас тодруулахад,
"Одоогоор уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газар мөрдөн шалгаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.



